Төслийн тухай
Nest Residence бол Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Цэргийн хотхоны баруун талд, Үндэсний дата төв явах зам дагуу баригдаж буй орон сууцны хотхон. Хотхон цэцэрлэг, үйлчилгээний төвтэй.
- Хотхон
- 3 блок, 396 айл
- Айлын хэмжээ
- 2-3 өрөө, 46.49-66.59 мкв
- Ашиглалтад орох
- 2028 оны III улирал
- Хийц
- Бүрэн цутгамал
- Дэд бүтэц
- Цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төв
- Гүйцэтгэгч
- Грэйттаур Констракшн ХХК
Айлын төрлүүд
Давхар бүрт 8 төрлийн айл. Талбай нь архитекторын ажлын зургаар, 2-7-р давхар болон 8-15-р давхарт бага зэрэг ялгаатай.
| Айл | Өрөө | 2-7-р давхар, мкв | 8-15-р давхар, мкв |
|---|---|---|---|
| A | 2 өрөө | 47.02 | 46.80 |
| F | 2 өрөө | 47.56 | 47.37 |
| I | 2 өрөө | 46.70 | 46.49 |
| B | 2 өрөө | 50.55 | 50.37 |
| C | 2 өрөө | 50.47 | 50.29 |
| G | 2 өрөө | 50.48 | 50.30 |
| H | 2 өрөө | 50.55 | 50.37 |
| D | 3 өрөө | 66.57 | 66.59 |
Сайтад юу харж болох вэ
- Барилга, давхар, айлаа 3D дээр сонгоно. Айл бүрийн план, өрөө бүрийн талбай, үнэ харагдана.
- Зарагдсан айл 3D дээр "Зарагдсан" гэсэн тэмдэгтэй харагдана.
- Тооцоолуураар айл бүрийн урьдчилгаа, сарын төлбөрийг бодно.
- A, B, D, F, H, I сууцны дотор 3D-ээр алхаж үзнэ.
- NEST CENTER үйлчилгээний төвийн давхар бүрийн талбай, сул эсэхийг харна.
- Холбоо барих хэсэгт хотхоны байршлыг газрын зураг дээр харж, Google Maps-д нээнэ.
Сууцны дотор алхах
Гүйцэтгэгч
Грэйттаур Констракшн ХХК нь 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд барилга угсралт, борлуулалт, төсөл хэрэгжүүлэх чиглэлээр ажилладаг.
2020 оноос олон улсын ISO 9001:2015, ISO 45001:2018, ISO 14001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Чадварлаг инженер техникийн ажилтан, боловсон хүчин, шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан.
Ерөнхий гүйцэтгэгчээр хийсэн ажлууд
- 2012, Уул уурхайн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдааны төв. Баянзүрх дүүрэг, Амгалан
- 2014, Roman Park. СХД 1-р хороо. Каркас угсралт, гадна, дотор өрлөг, шавар, дээврийн ажил
- 2014, Үйлчилгээний барилга. БЗД 5-р хороо. 3 давхрын угсралтын ажил
- 2014, Барилгачдын 3-48, 49, 49а, 47а тоот. СБД 11-р хороо, 2100 мкв газар. Төмөр бетон болон металл каркасын ажил
- 2015, "Бэргүм" үйлчилгээний барилга. БЗД 12-р хороо. Дээвэр, фасад, өрлөг, шавар, бетон шалны ажил
- 2015, Дарь-Эх цогцолборын авто зам. Баянзүрх дүүргийн 27-р хороо. 1-р ээлжийн явган хүний зам, амрах, дугуйн талбай
- Гараж бүхий 2 давхар оффисын барилга. Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасаг
- Porta Bianca апартмент. Хан-Уул дүүрэг, Замын цагдаагийн тасгийн урд
- Brilliant Hospital. БЗД 15-р хороо, 13-р хороолол. 12 давхар эмнэлгийн барилга
Захиалагчаар хийж буй ажил
- Хэрлэн апартмент. БЗД 8-р хороо, Цагдаагийн академийн ард. Хүүхдэд ээлтэй хотхон, 3 блок, 220 айл