3D-ээр үзэх

Түгээмэл асуулт, хариулт

Nest Residence хаана байрладаг вэ?

Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Улаанбаатар. Цэргийн хотхоны баруун талд, Үндэсний дата төв явах зам дагуу.

Хэзээ ашиглалтад орох вэ?

2028 оны III улиралд ашиглалтад орно.

Хотхон хэдэн айлтай вэ?

3 блок, 396 айлтай. Хотхонд цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төв бий.

Ямар хэмжээтэй айл байгаа вэ?

2-3 өрөө, 46.49-66.59 мкв айлууд. 2 өрөө нь 46.49-50.55 мкв, 3 өрөө нь 66.57-66.59 мкв.

1 мкв үнэ хэд вэ?

Борлуулалтын албаны 2026-10-06-ны үнийн жагсаалтаар 1 мкв 3,800,000₮-4,175,000₮, давхраас хамаарна. Айлын нийт үнэ 177,460,000₮-276,348,500₮.

Урьдчилгаа хэд вэ?

20% эсвэл 10%.

Лизинг хүүтэй юу?

60 сарын лизинг. Эхний 12 сар хүүгүй, дараагийн 48 сар жилийн 6% хүүтэй. Орлого нотлохгүй хувь лизинг.

Сарын төлбөрөө хэрхэн тооцох вэ?

Сайтын "Тооцоолуур" хэсэгт айл, давхраа сонгоод урьдчилгаагаа оруулахад сарын төлбөр гарна.

Хэн барьж байгаа вэ?

Грэйттаур Констракшн ХХК. 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд барилга угсралт, борлуулалт, төсөл хэрэгжүүлэх чиглэлээр ажилладаг.

Барилгын хийц ямар вэ?

Бүрэн цутгамал.

NEST CENTER-т юу байх вэ?

Худалдаа, үйлчилгээний түрээсийн талбайнууд. Супермаркет, банк, эмийн сан, кофе шоп, хоолны газар, фитнес, сургалтын төв, гоо сайхны салон, эмнэлэг, хүүхдийн тоглоомын талбай, агуулах, хувцас угаалга орох боломжтой. Түрээслэгч хараахан ороогүй, сул талбайг сайтаас харж болно.

Сайтаас сууцаа хэрхэн сонгох вэ?

Нүүр хуудсын 3D дээр давхраа сонгоод орно. Давхрын зураг дээр айлаа сонгоход өрөө бүрийн талбай, план, үнэ, сарын төлбөр харагдана.

Сууцны дотор талыг үзэж болох уу?

Болно. A, B, D, F, H, I сууцны дотор 3D-ээр алхаж үзэж болно. Бусад айлын план, өрөө бүрийн талбайг 3D сайтаас харна.

Зарагдсан айлыг хэрхэн мэдэх вэ?

Сайтын 3D дээр зарагдсан айл "Зарагдсан" гэсэн тэмдэгтэй харагдана. Сул айлыг утсаар лавлаж болно.

Хэрхэн холбогдох вэ?

Утас: 9925-2422, 9888-9933, 9008-2422.

Сууцаа 3D-ээр сонгох